Д.Сумъяабазар VS Н.Батбаяр

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар VS Н.Батбаяр

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын  дургүйг хүргэв. Чуулганы хуралдааны үеэр 2015 онд хөгжүүлэх чиглэл хэлэлцэх үеэр Н.Батбаяр сайд Д.Сумъяабазар гишүүнийг аварга цолоо хураалгахгүйтэй адилхан Монгол Улсын нэр хүндийг муухайгаар харагдуулах хэрэггүй хэмээн сануулсан юм.

Харин үүнийх нь хариуд “Аварга цолыг хөлс хүчээрээ авсан. Тань шиг сайдын суудалдаа зууралдаад суугаад байдаг хүн би биш. 1,5 тэрбум бондын мөнгийг Ч.Улаан, Р.Амаржаргал, О.Чулуунбат зэрэг мундаг хүмүүст өгч болж байна. Харин танд бол дахин бонд гаргах эрх өгөхгүй. Яагаад гэвэл та ажлаа хийж чадахгүй шүү дээ. Тийм мундаг юм бол 1,5 тэрбум бондын зарцуулалтаа УИХ-д оруулж ирээд хамгаалаад гараач, та чадахгүй шүү дээ” гэж хариуг нь хатуухан өгөв.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж