
Нэгдүгээр хорооллын “Саппоро”-гийн тойргийн баруун чиглэлд тээвэр эрхэлдэг байсан 60 гаруй микроавтобусны жолооч, кондуктор, түүний ар гэрийнхэн болох 200 орчим хүн Москва хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төвийн талбайд өнөөдөр өглөө жагсаал хийсэн билээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан10 цагийн үед тэдэнтэй уулзсан байна. Энэ үеэр жагсагчид асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг хүссэн өргөдлийг тэдэнд өгчээ. Өргөдлийнхөө хариуг цагийн дотор өгөхийг жолооч нар шаардсан ч хариу ирээгүй тул тэд яг одоо Сүхбаатарын талбай руу явж байна. Тэд замаараа Бөмбөгөр, IV хороололд мөн эсэргүүцэл илэрхийлэхээр цуглаад байгаа бусад жолооч нартайгаа нэгдэн, Сүхбаатарын талбайд очиж, төр засгийн удирдлагуудад хандахаар төлөвлөж байгаа аж.
Б.Анхаа