Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 16/ 18 компанийн нийт 26,973,823 төгрөгийн 29,629 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ 42 хэлцэл хийсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.5 гаруй их наяд /1,547,717,460,872/ төгрөг байлаа. ТОП-20 индекс 15,210.38 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 0.29 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Өнөөдрийн арилжаагаар “Гермес центр” ХК 2,480,000 төгрөгийн 16,000 ширхэг, “Ремикон” ХК 774,300 төгрөгийн 5,060 ширхэг, “Монголиа девелопмент” ХК 3,499,980 төгрөгийн 5,000 ширхэг, “АПУ” ХК 5,770,980 төгрөгийн 1,603 ширхэг, “Говь” ХК 5,232,325 төгрөгийн 693 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас байлаа.
Б.МИШЭЭЛ