Аргентинтай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Аргентинтай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Аргентин улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яамны Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хавьер Родригез нар хоёр орны хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд өнөөдөр гарын үсэг зурав. Тус санамж бичгийн дагуу талууд харилцан сонирхсон сэдвээр хамтарсан судалгаа явуулах, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулахад чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих юм байна. Мөн үхэр бордох технологи дамжуулах, махны үхрийн загвар аж ахуйг байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, малын эрүүл мэндийг сайжруулах, вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэхүү санамж бичгийн төслийг Латин Америкийн зарим орны мал аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах зорилгоор Улсын Их хурлын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсгийн  өнгөрөгч гуравдугаар сард Бразил, Аргентин, Уругвай зэрэг орнуудад хийсэн ажлын айлчлалын үеэр тохиролцжээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж