Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 29

Зургадугаар сарын 29-ны баяр

Сейшелийн арлуудын тусгаар тогтнолын өдөр

Эхлээд Францын дараа нь Их Британийн колони байсан арлын орон тусгаарлаж эхний хоёр жилдээ 10 сая фунт, дараагийн дөрвөн жилд нь1,7 сая фунт Британиас авч байхаар болжээ. Нэг ёсондоо Британи мөнгө төлж ашиггүй колониасаа салав.

Өдрийн ишлэл

“Хүн бол харилцааны нэг зангилаа. Зөвхөн харилцаа л хүнд чухал”
(Францын зохиолч, нийтлэгч, нисгэгч Антуан де Сент-Экзюпери 1900 оны зургадугаар сарын 29-нд төржээ)
Бусад ишлэлээс: “Хайр гэдэг нь бие биеэ харахдаа биш. Хайрлана гэдэг нь хамтдаа нэгэн чигт харахыг хэлнэ”
“Хүн болж төрнө гэдэг чи дандаа хариутай байна гэсэн үг”
“Амьдарна гэдэг нь удаан төрөлт юм”
“Дал мод суулгаж байхдаа сүүдэрт нь амарна гэж мөрөөдөх инээдэмтэй”
“Зүрх л хурц хараатай. Хамгийн чухал зүйлийг чи нүдээр үзэхгүй”
“Хатуу журам байдаг. Өглөө босоод биеэ зас, биеэ засаад дэлхийгээ зас”

Үйл явдал

1561 ОН: Москва хотын Улаан талбайд Покровын буюу Буянт Василийн сүмийг барьж дууслаа. Энэ сүмийн бууринд өмнө нь чулуугаар босгосон жижиг сүм, Буянт гэгдэх Василийн Блаженныйг оршуулсан жижигхэн оршуулгын газартай байв. Оросын цэрэг 1552 онд Казанийг эзэлсний дараа Догшин Иван хаан ялалтад зориулан Модон сүм барих зарлиг буулгажээ. Бөөрөнхий толгойтой найман сүм энэ энэ цогцолборт багтдаг. Сүмүүдийг ерөнхий нэг үндэслэл болсон галейрейгаар холбосон байв. Сүмийн суурийг цагаан чулуугаар их биеийг нь тоосгоор барьжээ. Буянт Василийн сүмийг нэг биш удаа засварлан сэргээж байсан ба Зөвлөлтийн үед түүнийг хаасан байв. Ингээд1990 онд дахин засварлав. Ингэхдээ нураагдсан сүмийн барилгын материалыг ашиглажээ. Засварын ажлыг 2002 онд дуусгасан байна. Энэ сүмийн цогцолборыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд оруулан бүртгэсэн байгаа.

1613 ОН: Лондонд “Глобус” театр шатав. Лондон хотноо олон нийтийн театрын байгууламж барьж эхэлсэн 1599 оноос уг театрын түүх үүсэлтэй. Түүний барилгыг барихад Лондоны хамгийн анхны театрын байрыг буулгахад үлдсэн барилгын материалыг ашигласан байна. Нэр нь түүний үүдэнд дэлхийг мөрөөрөө тулсан үлгэрийн аварга биетэн Атлантыг бүслэсэн туузан дээр “Дэлхий ертанц тэр чигээрээ театр” гэж бичсэнээс үүдэлтэй. Энэ ишлэлийг “Глобус” гэх Ричард Бербежийн удирдсан драмын хамт олны ерөнхий зохиолч ба хувь нийлүүлэгч Вильям Шекспир өөрийн нэгэн жүжигтээ мөнхөлсөн билээ. “Глобус гадаад төрхөөрөө Росын амфитеатруудыг санагдуулахаар өндөр ханатай, дээвэргүй байлаа. Тайзны хэсэг нь барилгын хойд хэсэгт байсан. Түүний гүнд тайзны дээд хэсэг ньбайрлах бөгөөд цайз, тагтыг  үзүүлэхэд ашиглаж байжээ. Тэнд Гамлетын эцгийн сүнс гарч ирж, бас “Ромео ба Жульеттагийн тагтай үзэгдлийг тоглож байлаа. Үзэгчдийн танхим нь 1200-3000 суудалтай байжээ. 397 жилийн өмнө тайзнаа Шекспирын “ VIII Генрих” жүжиг тоглож байхад түймэр гарчээ. Тайзны их бууны буудлагын оч тайзны сүрэл дээвэрт унан гал гаргасан байна. Хүний амь үрэгдээгүй ч театр бүрэн шатжээ. Жилийн дараа зөвхөн чулуугаар шинэ барилга босгож театр дахин үүдээ нээсэн байна.

1885 ОН: Лондон хотноо The Daily Telegraph сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа.
Ах дүү Дэвид ба Фредерик Барклай хоёр  «The Daily Telegraph» сонины өнөөгийн хэвлэн нийтлэгчид нь юм
Өнөөгөөс 155 жилийн өмнө «The Daily Telegraph» сонин хэвлэгдэж эхэлжээ. Түүнийг Английн хурандаа Артур Слей үндэслэсэн бөгөөд зорилго нь цэргийн шинэчлэлийг эсэргүүцэгч, Крымийн дайны баатар, Виктория хатан хааны үеэл, Кембрижийн герцогийг шүүмжлэх учиртай байжээ.
Хэдэн сарын дараа түүнийг томоохон хэвлэн нийтлэгч Жозеф Леви худалдан авсан байна. Леви «The Sunday Times» сонитой байсан учир шинэ сониноо уншигчдын чөлөөт уншлагын сонин болгохоор шийдсэн гэнэ. Удалгүй “дэлхийн хамгийн хүртээмжтжй, хамгийн том” сонин гэсэн нэрийг уг хэвлэл авч чадсан байна. Сонины үнэ нь дөнгөж ганц пенс байсан ба удаа ч үгүй хэвлэгдсэн тоогоороо Британид тэргүүлэн “пеннийн үнэтэй хэвлэл” гэж нэрлэгдсэн чиглэлийн сонинг  үүсгэсэн анхных нь болж чадсан юм.
2004 он хүртэл сонин медиа-магнат Конрад Блэкийн хяналтад байгаад шүүхийн заргын дараа 665 сая фунтаар Америкийн «Chicago Sun-Times», Израилийн «Jerusalem Post» сонины хэвлэн нийлэгч  ах дүү Барклейн компанид очжээ.

1916 ОН: Агаарт анхны “Боинг” онгоц хөөрчээ. Хоёр хөвүүртэй анхны уснаас нисэх онгоцоо Америкийн инженер Уильям Боинг Юнион нуурын хөвөөн дэх завь засварын саравчиндаа бүтээжээ. Онгоцоо туршихын тулд тэрээр мэргэжлийн нисгэгч урьсан боловч тэр нь хожимдож ирсэн гэдэг. Инженер өөрөө онгоцоо жолоодон агаар хөөргөв. Тэрээр 1916 оны долдугаар сарын 15-нд өөрийн компанийг бүртгүүлсэн бөгөөд жилийн дараа уг компани «Boeing Airplane Company» гэсэн нэртэй болжээ. Хоёр жилийн дараа компани уснаас хөөрч буудаг 50 онгоцны захиалгыг Тэнгисийн флотоос авч 300 ажилтантай болсон байв. “Боинг” 1927 он гэхэд сөнөөгч онгоц болон шуудангийн хөлгүүдийг бүтээж эхэлсэн байлаа. Захиалга хэдэн зуугаар ирж байв. Хоёр жилийн дараа тэр компани Америкийн нисэхийн тэргүүлэгч болж чадав. Өдгөө Боинг иргэний агаарын тээврийн болон цэргийн онгоц үйлдвэрлэлээр дэлхийн лидер, 145 орноос захиалга авдаг. АНУ-ын сансар судлалын агентлагийн гол нийлүүлэгч нь юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж