Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China” Монголд төлөөлөгчийн газраа нээгээд, нэг жилийн дараа өнгөрсөн долоо хоногт эхний 25 сая ам.долларын зээлээ олгохоор болов. “Монгол улсын эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн нийт гурван тэрбум ам.долларын зээлийн өргөдлийг тус банк хүлээн авчээ” гэж Хятадын Олон Улсын радио мэдээлж байна лээ.
“Bank of China”-аас өмнө нээгдсэн гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар хоёр тэрбум ам.долларын зээл олгосон байдаг бөгөөд салбар нээх хүсэлгүйгээ илэрхийлсэн байдаг. Үүнийг эдийн засгийн агуулгаараа гадаадын томоохон банкууд Монгол улсад салбар нээх нь ашиггүй буюу зах зээл нь хэтэрхий бага байдагтай холбон үздэг. Гэсэн ч Монгол Улс салбар нээхгүйгээр зээл олгоод явж болдог эрх зүйн орчинтой.
“Bank of China” нь дэлхийд шилдэг аравт багтдаг том банк. Өнгөрсөн жилийн ашиг нь 63 тэрбум ам.доллар буюу зөвхөн нэг жилийн ашиг нь л Монгол улсын ДНБ-нээс даруй зургаа дахин том аварга банк.
БНХАУ-ын төрийн орол¬цоотой банк гэдэг утгаараа олон хүнд болгоомжлол тө¬рүүлдэг. Эдийн засгийн бус сонирхол байна уу гэ¬сэн эргэлзээ нийгэмд бий. Монгол Улсын нийт 13 банкны нэг жилийн ашиг 150 сая ам.доллар хүрэхгүй. Тэгэхээр “Bank of China”-д 150,0 сая ам.долларын зах зээл сонирхлыг нь ихээр татна гэдэг юу л бол гэсэн эргэлзээ яваа.
Банкны салбар нээх тө¬лөөлөгчийн газартай байхын ялгааг тандъя. Төлөөлөгчийн газар нь зөвхөн мэдээлэл цуглуулах, харилцагч олох улмаар төв рүүгээ уг мэдээллээ явуулж, зээлийг нь төвөөс олгоод явдаг. Зөвхөн зээл олгоход бол тө-лөөлөгчийн газар байхад л хангалттай.
Харин салбар нээвэл эрх зүйн бүх харилцаанд орох үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Банкны төлбөр тооцоо хийх, зээл олгох, шүүх цагдаад хандах боломжтой болно. Стратегийн орд газар, томоохон лиценз, байршил сайтай обьектыг барьцаалж зээл олгоно. Зээлээ төлөхгүй бол хурааж авна гэсэн болгоомжлол ч бий.
Нэг жилийн ашгийнхаа 1/6 –тэй тэнцүү буюу Монгол Улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээтэй 10 тэрбум ам.долларыг төлбөр тооцоо нэртэйгээр оруулаад гаргаад байвал Монголбанк хяналт тавьж чадах уу. Хэрэв салбарын эрх олгочихвол “Bank of China”-гийн салбарын бодлогоос л хамаарч Монгол Улсын төрийн мөнгөний бодлого тодорхойлогдох болов уу гэсэн болгоомжлол энэ салбарынханд буй.
Анхны зээлээ үсэглэх ёслолын ажиллагаан дээ¬рээ “Bank of China” иргэд болон жижиг, дунд үйлдвэрт зээл олгохгүй гэж мэдэгдсэн. Үү¬гээрээ тэд Монголын арил¬жааны банкуудтай өр¬сөлдөхгүй, тэдний хүч хүрдэггүй том төсөлд санхүүжилт олгоно гэж мэдэгдээд буй. Монгол Улсад, Хятадын хөрөнгө оруулалттай долоон мянга шахам аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж үнэндээ бүгд том биш л дээ.
Хятадын банкны салбар Монголд нээгдвэл Монгол Улсын эдийн засгийг хоёр хуваах юм биш байгаа гэсэн болгоомжлол яваа. Хятадын хөрөнгө оруулалттай долоон мянган аж ахуйн нэгж нь Bank of China-аас жилийн таван хувьтай зээл авдаг, Монголын далан мянган аж ахуйн нэгж нь Монголын арилжааны банкнаас жи¬лийн 20 хувьтай зээл авах болчихвол өрсөлдөөнд хэн ялах вэ. Малайзын эдийн засаг Хятад, Малай, Энэтхэг гэж гурав хуваагдсан жишээ бий. Хятадын банкны салбарыг нээх эрх өгсөн Тай¬ландын эдийн засаг ч хоёр хуваагдсан. Хятадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж хэлээгүй. Хүссэн эс хүссэн ч дэлхий нийт БНХАУ-аас эдийн засгийн хувьд хамаарч байна. Гэхдээ банкны салбараас бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа бол хэрэгтэй байна даа.
Энд Хятад улсыг буруутгах шаардлага байхгүй. Тэд тусгаар улс, өөрийн гэсэн бодлоготой түүндээ хүрэхийн тулд тууштай явж байна. Харин бид өөрсдийгөө буруутгах ёстой. Юуны түрүүнд гадны гар хөл болоод яваад байгаа зарим гишүүд, сайд, дэд сайдуудаа буруутгах ёстой. Бидэнд бодлого гэж байна уу.
Б.ЭГШИГЛЭН
Эх сурвалж: dnn.mn