Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Саммит компани нийгмийн хариуцлагын хүрээнд багагүй ажлыг хийж гүйцэтгэдэг билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Саммит КАП тэмцээн нийт хоёр үе шаттайгаар Олон Улсын Хүүхдийн Мөрөөдөл зуслан дээр эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Их талын дуулиан ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон СБЛ-Хасын хүлэгүүд багын тоглогчид хүрэлцэн ирж оролцлоо.
Хүүхэд багачуудын хөлбөмбөгийн спорт дахь сонирхлыг дэмжих, сургахад тэмцээн уралдаан чухал үр нөлөөтэй бөгөөд Саммит КАП ийнхүү 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Саммит компаний хувьд 2014 онд 2 удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2014 оны 9 дүгээр сард бүх сургуулиудыг хамарсан тэмцээнээ зохион байгуулна.
Хөлбөмбөгийн спортыг Монгол Улсад улам бүр хөгжүүлэхийн тулд бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг мөн идэвхитэй манлайлан ажиллахыг уриалж байна.