120 мянгатын автобусны буудал дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын дам нурууг өнөө шөнө угсрах тул 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл Энхтайваны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг бүтэн хааж, аюулгүй байдлыг ханган ажиллана. Гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр "Эм Би Эй Эс", "Гиацинт" ХХК-иудын түншлэл гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Дам нурууг байршуулсны дараа лифтийн суурь, шат угсрах ажлууд хийгдэнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.