Муай-тай боксчин Н.Бат-Эрдэнэ тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Муай-тай боксчин Н.Бат-Эрдэнэ тоглоно

Монголын мэргэжлийн муай-тай боксчин Намжилмаагийн Бат-Эрдэнэ өнөө шөнө /VI.15/ Тайландын Паттаяа хотноо чансаа ахиулах тулаанаа хийнэ. Н.Бат-Эрдэнийн өрсөлдөгч Саранпетч 24 настай. Мэргэжлийн рингэнд 300 гаруй тулаан хийсэн Тайландын шилдэг тамирчдын нэг.

Тэрээр “МАХ Muaythai” тэмцээний дунд жингийн аварга цолыг эзэмшиж байгаа юм.

Н.Бат-эрдэнэ 2014 оны нэгдүгээр сараас эхлэн Тайланд улсад бэлтгэл хийж Гонконг, Малайз, Тайландад болсон мэргэжлийн тулаануудад орж туршлага суугаад байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж