Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

“Хувьсал” продкшны жүжигчин А.Ганчимэг “Mongolian academy awards 2014” наадмын чимэг болсон сайхан бүсгүйчүүдийн нэг байлаа. “Хэцүү анги”, “Рашаантын 18”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, зэрэг уран бүтээлүүдээрээ олны танил болж чадсан бүсгүй хамтран тоглосон жүжигчин Б.Энхтүвшинтэй үерхэж үрийн зулай үнэрлэсэн билээ. Нярайлаад удаагүй ч өөрийнхөө гоо сайхныг хадгалж чадсанаараа олон бүсгүйг гайшируулсан. Тэрбээр “Mongolian academy awards 2014” наадмаас “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогийн дүрээр “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн юм.

“Хувьсал” продакшны хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” бүтээлийн зохиолыг бичжээ. Сонирхуулахад “Хувьсал” продакшн тун удахгүй хоёр дахь бүтээлийнхээ зураг авалтанд гарах гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж