Хуульчийн үргэлжилсэн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Хуульчийн үргэлжилсэн сургалт эхэллээ

Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэстэй хамтран баруун бүсийн хуульчдад зориулсан Хуульчийн 2013 оны нөхөн сургалтыг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулж байгаа ажээ. Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Хасу шивэрт” жуулчны баазад болж буй уг сургалтад Баянхонгор, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөсгөл аймгийн өмгөөлөгч, нотариатчид болоод хуулийн байгууллагын хуульчид хамрагдаж байгаа юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуульчдын мэдлэг мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх зорилготой уг сургалтыг энэ жилээс эхлэн Хуульчдын холбоо зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн байна.

Д.БҮҮВЭЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж