Гадаадын иргэнд газар өмчлүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэнд газар өмчлүүлэхгүй гэв

Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж Газрын тухай хуулиар мэдээлэл хийлээ. Газрын тухай хуулийн төслийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд гадаадынханд газар өмчлүүлэхээр болсон гэх яриа олон нийтийн дургүйцлийг төрүүлэд байгаа юм. Тиймээс Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Газрын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар сэтгүүлчдэд энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Газрын тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд 60 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлэх,  хугацааг нь 40 жилээр сунгах, нийтдээ 100 жилийн газар эзэмших  эрх олгох боллоо гэсэн яриа гараад байгаа юм. Тэгвэл олонхийн бүлгээс үүнийг худал мэдээлэл хэмээн няцааж,  гадаадын иргэнп урт хугацаагр газар эзэмшүүлэх заалт тус хуулинд ороогүй гэв. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “ Газрын тухай хуулийн 44.4-т Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулна” хэмээн тайлбарлаж, ашиглуулах газрын хэмжээ 0.1-0,05 га байхаар хуулийн төсөлд суулгасныг дуулгав.  Газрын тухай хуультай холбоотойгоор олон нийтийг төөрөгдүүлэх гэж зарим хүмүүс улс төр хийж байна хэмээн олонхийн бүлгийн дарга мэдэгдсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр газрыг гадны иргэнд өмчлүүлэх гэнэ хэмээн цуурхал тарааж, олон нийтийг жагсаал, цуглаанд уриалан дуудсантай холбоотойгоор энэ асуудлыг хууль, хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэйг санууллаа.  

Б.ДОРЖ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж