
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, бизнесийн төлөөллийн байгууллагуудад зориулан Гаалийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Хотын гаалийн газар хамтран зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь долдугаар сарын 1-ний өдөр 11.00 цагт Хотын гаалийн газрын байранд болох юм. Арга хэмжээгээр Гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулах юм гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээллээ.