“Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар болжээ

Компанийн тухай хуулинд хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах ёстойг хуульчилсан байдаг. Уг хуулийг биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлийг удтал дагуулсан “Тавантолгой” ногдол ашиг тараахаа Монголын хөрөнгийн биржид мэдэгдсэн байна. Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 766 төгрөг бөгөөд нийт 40.3 гаруй тэрбум /40, 341, 543, 200/ төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. Ногдол ашиг тараах эцсийн хугацаа зургадугаар сарын 30-наар дуусгавар болох юм байна.

Ингэснээр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 26 хувьцаат компани 51.73 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдээд байна.

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж