Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод болов. Тэмцээнд Улаанбаатар хотын таван дүүрэг, хоёр клуб, хоёр тусгай газар болон 15 аймгийн хөвгүүдийн 18, охидын 23 баг, нийт 24 байгууллагын 41 багийн 450 гаруй тамирчид оролцлоо.
Хөвгүүдээс алтан медалийг Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай "Сэлэнгэ Номголжин" баг хүртсэн бол Д.Солонго дасгалжуулагчтай "Хасумегастарс" баг, Х.Ренцэн дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Охидын багуудаас алтан медалийг Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг хүртсэн бол М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг, С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай ХХЕГ-ын "Хилчин" багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Шилдгүүдийг танилцуулья:
Хамгаалагч: охид н.Инжбулган, хөвгүүд И.Батбаяр
Холбогч: охид Г.Нарантунгалаг, хөвгүүд Э.Балжисүрэн
Давуулагч: охид н.Пунсандулам, хөвгүүд Б.Батбаяр
Довтлогч: охид С.Будсүрэн, хөвгүүд н.Доржнамжаа
Тэгш тоглогч: охид Б.Цолмон, хөвгүүд Б.Хонгор
Дасгалжуулагч: БЗД-ийн 21-р сургуулийн багийн дасгалжуулагч Д.Өлзийхутаг, Сэлэнгэ аймгийн "Номголжин" багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр нар тус тус шалгарсан байна.
Мөн тус тэмцээний шилдэг шүүгчээр Монголын волейболын холбооны шүүгч М.Одхүү шалгарсан талаар Монголын волейболын холбооноос мэдээлэв.
Гэрэл зургийг Mongolian Volleyball Association фэйсбүүк хуудсаас авав.