1. Арга : Хангалттай хэмжээний шингэн уух
Өдөр бүр хүний бие дунджаар хоёр литр шингэнийг алддаг. Тэгвэл зуны аагим халуун өдрүүдэд түүнээс их шингэнийг алддаг байна. Ингэснээр бие махбод усаар дутагдах, толгой өвдөх, ядрах, анхаарал тогтоох чадвар буурах, хариу үйлдэх үзүүлэх чадамж буурах зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тийм учраас бүх насны хүмүүс өдөрт 2-3 литр цэвэр ус уух шаардлагатай.
Хөлрөх явцад бие махбод дан ганц шингэн алддаггүй, давхарбиед хэрэгцээтэй минералиудыг алддаг.Тийм учраас жимс, жимсгэнэ, ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Түүнээс гадна аль болох тасалгааны температуртай тэнцэхүйц дулаантай бүлээвтэр зүйлийг ууж байх нь зүйтэй. Мөс шиг хүйтэн зүйл уух нь бие махбодийн ачааллыг нэмдэг. Учир нь уусан хүйтэн зүйлээ биеийн ерөнхий температурт хүргэж, цаашболовсруулах боломжтой болгохын тулд их энергийг зарцуулагддаг байна.
2. Арга: Үе үе сэрүүцэн сэргэх
Ус бол үе үехэн сэрүүцэн, сэргэхэд хамгийн шилдэг туслагч юм. Нүүр лүүгээ бага зэрэг ус шүрших, гараа норгох, бугуйнаас хойш тохой хүртэл хүйтэн усанд норгосноор хүн сэргэсэн мэдрэмжийг авдаг. Ажлынхаа ширээн дор жижиг түмпэнд хүйтэн ус тавиад үе үе хөлөө дүрэх нь зуны ид халуун үед бас тохиромжтой байдаг байна.
Эх сурвалж: biznetwork.mn