Шигшээ баг сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Шигшээ баг сонгон шалгаруулалт зарлалаа

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын А/21 дугаар тушаалаар батласан Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулах журмын дагуу Спортын бэлтгэлийн төвөөс дөрвөн төрөлд шалгаруулалт явуулах гэж байна. Тодруулбал, жүдогийн төрөлд нэг тамирчин, тэшүүрийн спортод байнгын бус нэг дасгалжуулагч, эрэгтэй эмэгтэй тус бүр гурван тамирчин, пара цанын нэг дасгалжуулагч, хоёр эрэгтэй тамирчин, мөн байнгын бус эрэгтэй хоёр тамирчныг шигшээ багт авахаар болжээ. Үүнээс гадна цанын төрөлд нэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин, залуучуудын ангилалд мөн дээрх тооны дасгалжуулагч, тамирчин, байнгын бусаар эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин сонгон шалгаруулна. Тиймээс шигшээ багт орох хүсэлтэй тамирчин, дасгалжуулагчид зургадугаар сарын 25-ны дотор Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд материалаа ирүүлэх ёстой ажээ. Дасгалжуулагчаас авах шалгалтыг зургадугаар сарын 30 болон долдугаар сарын 1-нд Спортын бэлтгэлийн төвийн байранд хийнэ. Хугацаа хоцорсон материалыг авахгүй гэдгийг Үндэсний шигшээ багийн албанаас мэдэгдлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж