Гахайнууд зугтахыг оролдов

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Гахайнууд зугтахыг оролдов

Фото: YouTube-ийн бичлэгээс.

Энэ сард  нядалгаанд оруулахаар ачиж явсан хоёр гахай замаасаа зугтсан тохиолдол гарчээ. Өмнөд Америкийн нэгэн оронд тарган гахай ачааны машины тэвшнээс  үсэрсэн байна. Машины араас явж байсан хүн бичлэгийг хийснээр олон нийтийн сүлжээнд тавьжээ. Бичлэгийг үзсэн хүмүүс тэр зоригтой гахай өршөөгдөх ёстой гэсэн сэтгэгдлийг маш ихээр үлдээжээ. Мөн энэхүү бичлэг ч 80 гаруй мянган хандалтыг аваад байна.

 

 

 

 

Фото: Quirky China News / HAP / REX

Бас нэг ийм тохиолдол Хятадад болжээ.  Тус улсын Гуандун мужийн хөдөлгөөн ихтэй зам дээр тэр тоорой  үсрэн бууж унажээ. Харин жолооч нь гахайгаа барьж дахин ачаад явсан бөгөөд амьтныг эмгэнэлт хувь тавилан хүлээсэн талаар мэдээлсэн байна.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж