“Үргээлэг” кино Гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

“Үргээлэг” кино Гранпри хүртлээ

 

Кино ертөнцийн томоохон баяр өчигдөр “Монгол шилтгээн” цогцолборт болж өнгөрлөө. Дөрвөн жил тасралтгүй зохион байгуулагдаж буй “Mongolia academy awards 2014” наадамд дэлгэцийн уран бүтээлийн шилдэг уран бүтээлчид цугласан бөгөөд “Үргээлэг” кино Гранпри шагналын эзэн бүтээлээр тодорч чамгүй олон шагналыг тус бүтээлийн уран бүтээлчид хүртлээ.

 

“Mongolia academy awards 2014” наадмын ширүүхэн өрсөлдөгчөөр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” болон “Үргээлэг” гэх хоёр бүтээлийн дунд болж өнгөрсөн. Тус хоёр бүтээл киночдын хамаг л гол шагналуудыг хуваагаад авчих шиг болсоныг нуух хэрэггүй биз ээ.

Наадамд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн уран бүтээлүүд өрсөлдсөн бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Үргээлэг”, “Хязгааргүй”, “Ларьдмаа”, “Шарга даага”, “The call”, “Үхлийн синфони”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Хоёулаа унатах уу”, “Тал нутгийн бяцхан эгч дүү хоёр” зэрэг 12 бүрэн хэмжээний кино, таван богино хэмжээний кино, долоон баримтат кинонууд өрсөлдөж шилдгүүдээ угтлаа.

Уг наадмын үеэр кино урлагийн алдартай уран бүтээлчдээс гадна спорт, улс төрийн төлөөлөл болсон эрхэмүүд ч чамгүй уригдсан. Хэдийгээр гадаадын томоохон кино арга хэмжээнүүдтэй Монголынхоо кино наадмыг харьцуулахад хэцүүхэн ч кино наадам жил ирэх тусам сайжирч байгааг магтууштай.  

Жил бүр шилдгийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн эзэд болон уран бүтээлчдийг тодруулдаг “Mongolia academy awards 2014” наадмын шилдэгүүдийг танилцуулъя.

 

  • Шилдэг нүүр будалт: “Ларьдма” кино, makeup-artist Б.Шүрэнчимэг

 

  • Шилдэг дууны найруулагч:  “Үргээлэг” кино, дууны найруулагч С.Нэргүй

 

  • Шилдэг дуу: “Хунгийн сүүлчийн дуу” кино, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа

 

  • Шилдэг хөгжим: “Үргээлэг” кино, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр

 

  • Шилдэг туслах дүрийн эмэгтэй: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогын дүрээр Соёлын тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг

 

  • Шилдэг туслах эрэгтэй дүр: “Үргээлэг” киноны Тогтохын дүрээр ДБЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ

 

  • Шилдэг зураглаач: “Луйвар” кино, зураглаач Ц.Энхцогт

 

  • Шилдэг зураач:  “Хязгааргүй” кино, зураач Ш.Тэгшбаяр

 

  • Шилдэг монтаж: “Луйвар” кино, монтажчин Э.Энхтулга

 

  • Шилдэг хөрөнгө оруулагч: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Алтай констракшн” ХХК

 

  • Шилдэг зохиол: “Шарга даага” киноны О.Сундуй

 

  • Шилдэг найруулагч: “Үргээлэг” кино, найруулагч Ж.Сэнгэдорж

 

  • Шилдэг эмэгтэй гол дүр: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино, Цогзолмаагийн дүрээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг

 

  • Шилдэг эрэгтэй гол дүр: “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан

 

  •  Шилдэг богино хэмжээний кино: Step” кино, найруулагч Б.Чингүүн

 

  • Шилдэг баримтат кино: “Гэрээслэл” кино, Цэгц фильм тус тус шалгарлаа.

Э.ТЭКҮ
 

 

Гэрэл зургийг Б.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж