Туул голын эрэг дагуух 5 км замыг өнөөдөр сайн дураараа нэгдсэн залуус цэвэрлэлээ. Эл ажлыг “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ-аас санаачилан, сайн дураараа нэгдсэн залуус хийсэн юм.
Зуны улирал эхэлсэн энэ өдрүүдэд амралт зугаалга ихэсч тэр хэрээр байгаль орчныг бохирдуулдаг. Тэгвэл байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдсэн өнөөдөр Туул голын ай савыг цэвэрлэж өнжлөө.
Г.НАРАН