Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын шавыг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр тавьсан юм. Тус хорооллын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж байгаа бөгөөд хороололд нийт 48 барилга баригдах аж. Одоогоор тус корпорацийнхан 31 барилгын суурийн нүхийг ухаж, 11 барилгын ул бетон цутгаж барилгын суурийн ажлыг эхлүүлсэн юм байна.
Төлөвлөсөн ёсоор “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулах ёстой юм.
Г.НАРАН