Ким Чен Ун дайчдын чадварыг нэмэгдүүлэхийг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун дайчдын чадварыг нэмэгдүүлэхийг үүрэгджээ

Фото:  ИТАР-ТАСС/ EPA/ЦТАК

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бодит дайны байдалд аль болохоор ойртуулсан цэргийн сургуулилалт явуулан Солонгосын Ардын чөлөөлөх армийн дайчдын байлдааны чадварыг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн тухай тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг нь мэдээлжээ. Дээрх тушаалыг тэрээр 863 дугаар ангид очихдоо өгсөн байна.

 

Ким Чен Ун эхнэрийн хамт цэргийн нисгэгчдийн сургуулилалтыг ажиглаж байгаа нь

 

Тэрээр цэргийн ангийг шалгах явцдаа дарга нарт нь шинэ үүрэг өгчээ. Шар ба Япон тэнгис дэх Усан цэргийн хүчний чадварыг нэмэгдүүлэх ёстойг заан сургасан гэнэ. Ким Чен Уныг Ардын армийн Улс төрийн газрын дарга, маршал Хван Пён Со дагалдан явжээ. Японы эсрэг дайны баатар гэх О Чжун Хыбын нэрэмжит долдугаар хороонд тэр очсон ба тус анги хаана байрладагийг эх сурвалж дурдаагүй байна. "Долдугаар хороо" цолыг армийн шалгарсан анги нэгтгэлүүдэд олгодог ажээ.

 

Үүний өмнө тэрээр Рё арал дахь цэргийн ангиар орон уг арлыг жившгүй цайз болгосонд нь талархаад цэргийн сургуулалтыг тасралтгүй хийж байх үүрэг өгчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж