Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт, дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямс нар пүрэв гаригт “Сан Антонио Спөрс”, “Майами Хит” багийн тоглолтыг үзэж сонирхжээ. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн /NBA/ 2013-2014 оны улирлын аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолтод “Сан Антонио Спөрс” сүүлийн хоёр жилийн аварга “Майами Хит” багийг 107:86 онооны харьцаатай хожсоноор цувралыг 3-1-ээр тэргүүлсэн хэвээр. Энэхүү тоглолтыг энэ цагийн шилдэг тамирчид болох Усэйн Болт, Серена Уильямс нар үзэж сонирхжээ.
Усэйн Болт энэ сард Италийн Ромд болсон "Алмазан лиг"-ийг өнжсөн бол Серена Уильямс Францын Парис хотод болсон "Ролан Гаррос"-ын "Их дуулга" тэмцээний хоёрдугаар тойргоос өндөрлүүлсэн. Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямсыг энэ сарын 23-нд эхлэх "Уимблдон" хүлээж байгаа бол Болт ирэх сарын 5-нд болох Парисын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа аж.
Ч.ШАРХҮҮ