Дэлхийн донорын өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн донорын өдрийг тэмдэглэж байна

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнөөдөр тохиож Монгол Улс “Аюулгүй цус-эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Эрх чөлөөний талбайд болж байгаа дээрх арга хэмжээний хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ямар хэмжээнд байгаа, мөн таны өгсөн цус бусдын амь аварч, амьдрал бэлэглэдэг болохыг эмч, мэргэжилтнүүд сурталчилж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2800 гаруй донор албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд жилдээ хоёроос доошгүй удаа цусаа өгдөг аж. Цусны нөөцийн хувьд хадгалах боломжоосоо хамаараад 7-10 хоногийн нөөцтэй байдаг юм байна.

Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, JCI байгууллагынхан өнөөдрөөс “Амьдрал бэлэглэе” сарын аянаа эхлүүллээ. Аяны хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлдэхэд анхаарч буй аж.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж