Шүлгийн түүвэр гаргаж, нийгэмд нэлээд танил болоод амжсан 2008 оны гей мисс Энхриймаа өнгөрсөн намар “Даяар монгол” хөдөлгөөнийхөний халдлагад өртжээ. Тэрээр өөртэйгөө адил гурван трансжендэр найзтайгаа хамт их дэлгүүрийн ойролцоо явж байхад нь тус хөдөлгөөний хоёр машинтай есөн залуу багажиндаа чихээд “далан давхар”-ын оршуулгын газар хүргэсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэн Энхриймааг найзуудтай нь хамт нүүр нүдгүй өшиглөж зодон, доог тохуу хийж, булшны нүхэнд булна хэмээн сүрдүүлсэн аж.