УИХ-аар дараах хуулиудыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

УИХ-аар дараах хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс гурван хуулийг баталлаа. Эхнийх нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Эл хуулийг баталснаар далай аварга цолыг хасах шийдвэрт хүрлээ.

Хоёр дахь нь Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 80.7 хувийн дэмжлэг хүлээснээр тогтоолын төсөл батлагдаж байна.

Гурав дахь нь, Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган баталсан юм.

Хуулийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар “Малчдын эрх ашгийг хамгаалахаас илүү даатгалын компаниудын эрх ашгийг хамгаалахад хууль эрх зүйн зохицуулалт илүүтэй тусгалаа олсон байна” гэх шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж