“Ганц худаг”-ийг татан буулгажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

“Ганц худаг”-ийг татан буулгажээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар Ганц худгийн гэх тодотголтой хорих ангийг татан буулгахаар болжээ. Ганц худгийн хорих анги нь 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй, хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг юм байна.

Тус шоронд Р.Чойном, Ц.Дамдинсүрэн нарын сэхээтнүүд хилс хэргээр ял тулгуулан хэлмэгдэж, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Би Ганц худгийн  шоронг татан буулгаж хорих ангийг хаах болно.” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл хэлсэн үгэндээ хүрч, Засгийн газраас Ганц худгийг хаах шийдвэр гаргуулж чаджээ. Түүнчлэн Ганц худгийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болсон байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж