1950-иад оны Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

МОНГОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

тайлбарыг: Олхунуд Овогт Баясгалангийн Даваасүрэн

Засгийн Газрын Ордоны барилга ашиглалтанд орох гэж байна.

 

Улсын Хөгжимт Драмик Театр, цаана Гадаад Явдлын Яам. Энд харагдаж буй барилгуудаас одоогийн МУБИС-ийн А байр байгаагаас бусад дээр нь барилгын явцад тодорхой хэмжээгээр японы олзлогдсон цэргүүд оролцсон. Гэвч удаан ажиллаагүйн учир нь япон цэргүүдийг 1947 онд Зөвлөлтийн нутгаар дамжуулан нутаг буцаасан.

 

Элдэв-Очирын нэрэмжит кино театр баригдаад дуусаж байна. Цаана нь "Алтай" зочид буудлын барилга (хожим нь Хотын захиргаа орсон. Үүгээр нь өнөө бид мэддэг) баригдаад дээврийн ажил руу гаа орчихсон байна.

 

Засгийн Газрын Ордоны барилга баригдаж байна. Наана төв зам байна. 40 000-ын барилгууд баригдаагүй байсан үе.

 

Одоогийн Баянзүрхийн хүнсний захын хойно. Цэргийн Явдлын Яамны барилга (одоо бидний нэрлэж дадсанаар ХАА яам).

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж