Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх фото зургууд (43 фото)

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх фото зургууд (43 фото)

Английн
шигшээ баг ДАШТ-ий түүхэн дэх хамгийн том ялагдлаа амсаж 4 : 1-ээр бут
ниргүүлсэн. Ийнхүү тэд гэртээ харихаар болж харин Германчууд шөвгийн
наймд Аргентиний шигшээ багтай таарах болов. Тоглолтыг шүүсэн Уругвайн
Хорхе Ларрионда болон түүнтэй хамт ажилласан туслах шүүгчид нилээд том
шүүмжэлд өртөх болов уу. Учир нь эхний хагаст тэд Лампардын оруулсан 100
хувийн гоолыг тооцоогүйгээр барахгүй хэд хэдэн алдаа гаргасан. Одоогоос
40 гаран жилийн тэртээ мөн Герман-Английн шигшээ баг тоглож байхад
Английн довтлогч Жефф Хёрстийн цохисон бөмбөг хаалганы хөндлөвчинд ойн
шугаман дээр буухад шүүгч гоолоор тооцож байсан. Тэгвэл энэ тоглолтонд
тооцоогүй Лампардын гоол тэрхүү түүхийг дахин давтах шиг боллоо. ДАШТ-ий
шүүгчийн асуудал үргэлжилсээр байна. Харин одоо ДАШТ-ий үеэр дарсан
фото зургуудаас үзэцгээе.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж