“Монгол кино” үйлдвэр хувьчлагдахгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

“Монгол кино” үйлдвэр хувьчлагдахгүй

“Монгол кино” үйлдвэрийг тойрсон цөөнгүй маргаан байдаг. Тэдгээр асуудлуудын нэг нь “Монгол кино” үйлдвэрийг хувьчлах тухай маргаан гэдгийг олон хүн гадарлах биз ээ. Тэгвэл УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо энэ талаар болон кино урлагийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор таван удаа хуралджээ. Уг хуралдаанаар Монгол кино үйлдвэрийг хувьчлалгүйгээр бүтцийн хувьд өөрчлөлт хийж цаашид үйл ажиллагааг нь тогтворжуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Мөн тус хуралдаанаар бүтцийн өөрчлөлт хийхээс гадна уран бүтээлчдэд зориулсан Олон улсын стандартад нийцэхүйц кино зураг авалтын тусгай төв байгуулахаар концессын жагсаалтанд оруулсан юм байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж