Б.Долгионы ягаан гангараа

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Б.Долгионы ягаан гангараа

Рок поп ертөнцөд ая зохиогч Б.Долгионыг танихгүй хүн гэж бараг л үгүй. Тэгвэл тэрээр өчигдөр болсон Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын “Өвс” үзэсгэлэнд зочилсон билээ. Уг үзэсгэлэнгийн үеэр түүний гангараа тэнд байсан бүсгүйчүүдийн нүдийг унагаад авсан шүү. Тэрээр ягаан өнгийн цамц, өмдөөр гоёсон байсан бөгөөд өмссөн хувцаснууд нь ер нь л өнгө дагуу харагдсан юм.

“Морин хуурын IV олон улсын наадам”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Гавьяат жүжигчин Д.Сосорбарам мөн ягаан өнгийн дээл, малгай зэргээр гангарсан удаатай. Энэ жилийн алдартнуудын өнгөний сонголт ер нь л ягаан чиглэлрүү хандаад байх шиг ээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж