Оны эхээр Леновогийн мэдэлд шилжсэн Моторола компани шинэ ухаалаг утсаа худалдаанд гаргажээ. Танилцуулаад удаагүй байгаа “Моторола Мото Е” хэмээх энэхүү гар утас нь урд талын камер байхгүй, 540*960 нарийвчлалтай, 4.3 дюймийн дэлгэцтэй, нэг гигабайт санах ойтой гэнэ. Нэлээд зардал хэмнэсэн энэхүү утасны худалдаалах үнэ 129 доллар гэнэ. Өнөөдрөөс Энэтхэгийн зах зээлийг сонгон авч нээлтээ хийж байгаа аж.
Т.БИЛГҮҮН