Солонгосын электороникийн үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг LG компани LG ULTRA HD TV-г худалдаанд гаргасан.
Энэхүү телевизор нь 3840×2160 нягтралтай бөгөөд ойрын хэдэн жилийн хугацаанд видео хэрэгсэлд, ухаалаг гар утас ба Интернет үйлчилгээний зохион бүтээгчид энэ нягтрал руу хүрэхээр чиглэх болно. Жишээлбэл, өнөө цагийн хамгийн түгээмэл видео сан болох YouTube нь ULTRA HD нягтралыг аль хэдийн дэмжих болсон байна. 4К нягтралтай дүрс бичих чадвартай сонирхогчдын видеокамер дэлхийд улам ихээр гарсаар байгаа. Өөрийн авсан зурагнуудаа LG ULTRA HD TV дэлгэц дээр харах нь гэрэл зурагчдын хувьд жинхэнэ цэнгэлийн дээд болно. Орчин үеийн гэрэл зургийн фотокамерууд нь бүр 4К-аас илүү нягтралтайгаар зураг авах чадвартай гэдэг нь нууц биш. өөр үгээр хэлбэл LG ULTRA HD TV-ийн өгөх нарийвчлалын тусламжтайгаар урьд ньхарах боломжгүй байсан зүйлийг харж болно.