Фото: ИТАР-ТАСС/ Никольский Алексей
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын долоон сайдаа сольсон нь жил гаруйн өмнө засаг авснаасаа хойш хийсэн захиргааны томоохон өөрчлөлт болж байна.
Боловсон хүчний сэлгээний тусламжтайгаар, дөрөвдүгээр сарын 16-нд живсэн "Сэволь" зүтгүүр онгоцны улмаар хүн амын унаад байсан итгэлийг сэргээхээр Пак Кын Хе оролдож байна хэмээн Ренхап агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эмгэнэлт ослын улмаас ард түмнээсээ уучлалт гуйлаа
Ямар яамдын сайд нар солигдов
Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Чой Гён Хван томилогдсон ба тэрээр Төлөвлөлт, санхүүгийн сайдын албыг давхар хаших юм.
Хуучин сайд Хён О Сокыг таарч тохирохгүй байгаа гэж эрх баригч "Сэнури" намынхан ба сөрөг хүчин шүүмжилж байлаа. Тухайлбал, эдийн засгийг хямралаас гаргах чадваргүй, маргаантай асуудлуудыг шийддэггүй гэж түүнийг буруутгасан билээ. Аюулгүй байдлын яамд, Засгийн газрын аппарат, Боловсрол, Хөдөлмөр ба ажил эрхлэлт, Соёл, спорт, аялал жуучлал болон эмэгтэйчүүд, гэр бүлийг хамгаалах яам, Шинжлэх ухааны төлөвлөлтийн яамны удирдлага солигдсон байна.
"Сэволь" зүтгүүр онгоцны осол
"Сэволь" хөлөг 475 зорчигч, багийн бүрэлдэхүүний хамт дөрөвдүгээр сарын 16-нд Чежудо арлын зүг Инчхон боомтоос гараад явж байхдаа осолдон живсэн юм. Зургадугаар сарын 5-ны мэдээгээр 289 хүн амиа алдсан нь баталгаажсан ба өөр 15 зорчигч сураггүй болсноор тооцогдож байна.
Прокурор, цагдаагийн мөрдөн байцаалтын явцад тэр хөлгийн оператор компани нь маш олон тооны зөрчил гаргаж байсан нь илэрчээ. Уг компани нь энэ зүтгүүр хөлгүүдийн чиглэлийн монополь байв. Багийн амьд гарсан бүх 15 гишүүдийн ихэнх нь баривчлагдан мөрдөн байцаагдаж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР