Аялагчид аялал зугаалгынхаа сонирхолтой үйл явдал, дурсамжит мөчүүд, сэтгэл хөдлөм гайхалтай агшнуудыг зургийн хальснаа буулгаж Инстаграм, Твиттер, Фейсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан найзууд болон гэр бүлийнхэндээ сонирхуулдаг.
Хэдийгээр энэ нь өөрийн адал явдал, сонирхолтой зүйлсийг бусад хүмүүстэй хуваалцаж байгаа мэт боловч энэ байдал нь даамжирах тусам хэвийн бус зан үйлийг далдуур бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл хэт электрон хэрэгслээс, гэрэл зургийн аппарат, гар утас интернет зэргээс хэт хамааралтай болох “digital detox”-г үүсгэдэг байна.
Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс явуулсан 2013 оны судалгаанаас үзэхэд 10 хүн тутмын 4 нь амралтын үеэр ажлын и-мейл илгээж, интернет, электрон хэрэгсэлтэй байнга харилцаж байдаг бөгөөд аялагчдын 61% нь аялал зугаалгын үеэр олон нийтийн сүлжээг ашигладаг байна.
National Geographic-н зураглаач Андрю Эванс очсон газар бүртээ цахим ертөнцтэй холбогдож, байнгын олон нийтийн сүлжээгээр аялалынхаа талаар сонирхолтой гэрэл зургуудыг нийтэлдэг байсан бөгөөд Мексикийн Зүүн Хүрхрээгээр аялах үеэр түүний ухаалаг утас эвдэрч тэрээр бүтэн 5 өдрийн турш ямар ч зураг авах, энэ талаараа пост бичих боломжгүй болсон байна.
үргэлжлэл: www.setgel.org