Удирдлагын үйл ажиллагаанд хамгийн чухал холбогч үйл явц нь харилцаа байдаг. Байгууллагын зорилгод хүрэх удирдлагын үйл ажиллагааг холбогчүй үйл явц нь харилцаа байдаг. Ер нь удирдлагад гүйцэтгэх харилцаа холбооны ач холбогдол асар их юм. Учир нь байгууллагад ажиллаж байгаа хүн бүр хоорондоо тодорхой мэдээлэл дамжуулан харилцаж байж ажил үүргээ явуулладаг.
Харилцаа гэдэг нь: Хамгийн ерөнхий утгаар нь хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц гэж үздэг.
Харилцааны үйл явц нь: Ярих, Бичих, Сонсох, Дохио тэмдэгт гэх мэт хэлбэрээр дамжин илэрнэ.
Коммуникаци гэдэг нь: Хүмүүс тодорхой нэг тэмдэгтийн тусламжтагаар ямар нэг утга санааг солилцох үйл явц (процесс) юм.
Менежер байгууллагын талаарх гадны байгууллага, хүмүүсийн сэтгэгдэл, тэдний юу яриж, бичиж, уншиж байгаад анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.Учир нь байгууллагын тухай үндэслэлгүй сөрөг муу мэдээлэл олны дунд тархвал түүнийг зайлшгүй засаж залруулах, Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах шаардлага гарч болно. Ер нь байгууллага гадаад орчинтой харилцаа холбоо тогтоохдоо янз бүрийн арга хэрэгсэлийг ашигладаг.
үргэлжлэл: biznetwork.mn