Америкийн Tennessee мужийн Sevier Countу-д орших Pigeon Forge хэмээх амралтын хот бол аялагч жуулчид, амрагчдын хувьд зорьж очдог газрынх нь нэг. Тус хотын хамгийн алдартай vзмэрийн нэг бол 9144 хавтгай дєрвєлжин метр талбайтай хєлєг онгоцны хэлбэр бvхий музейн байгууламж юм. Дэлхий дээрх хамгийн том зорчигчийн уурын хєлєг онгоц гэгдэж байсан Титаник хєлєг онгоцны багаж хэрэгсэл, тоног тєхєєрємж, тvvхийг vзvvлэн таниулах зорилготой Titanic Pigeon Forge музейн нээлт энэ оны 4-р сарын 8-ны єдєр албан ёсоор vvд хаалгаа нээжээ. 1912 оны 4-р сарын 10-ны єдєр анхны бєгєєд сvvлчийнхээ аялалыг хийсэн энэ агуу гайхамшигт хєлєг онгоцны энэ музейд зочлогчдод 400 орчим хувийн эд зvйлс болон хєлєг онгоцны багаж хэрэгслvvдээр тоноглосон 20 єрєєнvvдээр аялж, тvvхт хєлєг онгоцны vvх тvvхийг судлахаас гадна єєрийн биеэр зарим нэгэн зvйлсийг мэдрэх vйлчилгээг авах боломжтой аж. Титаник хєлєг онгоцны бодит хэмжээгээр хийгдсэн Grand Staircase буюу нэгдvгээр зэрэглэлийн хэсэг рvv орох vvд хаалга болсон шатаар алхах, алдарт хєлєг онгоцны сvйрлийн vндэс болсон мєсєн уулын хєлдvv гадаргыг гараараа барьж мэдэрч vзэх, хєлєг онгоцны холбооны єрєєнєєс SOS дохио илгээх болон эргийн хамгаалалтаас хариу хvлээн авах, жинхэнэ аврах завинд сууж, амьд vлдэгсдийн намтар тvvхийг сонсох, аймшигт сvйрэл болсон тэр шєнє далайн цэв хvйтэн усанд хєлдєж vхсэн олон зуун хvмvvсийн мэдэрсэн тэр хvйтнийг єєрийн биеэр мэдрэх, хvчирхэг хєлєг онгоцны ахмадын тавцан дээр хєлєг онгоцны ахмадын тушаалыг сонсох, нэгдvгээр зэрэглэлийн тансаг єрєє тасалгаанаас эхлээд гуравдугаар зэрэглэлийн зорчигчдын танхимд орж vзэх, ховор чамин тvvхэн багаж хэрэгслээр тоноглогдсон єрєє тасалгааг vзэж сонирхох мєн усан доорх Титаник хєлгийн судалгааны хиймлээр зохион байгуулсан ажиллагааг удирдах гэхчилэн гайхалтай vйлчилгээнvvдтэй гурван давхар энэ музей 25 сая долларын хєрєнгєєр бvтээн байгуулагдсан байна.