Богд уулыг хамгаалах төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Богд уулыг хамгаалах төсөл хэрэгжинэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Дэлхийн банктай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Богд уулын дархан цаазат газарт “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог шинэ шатанд гаргах” төсөл хэрэгжүүлэх гэж байна.

Дэлхийн банкнаас байгаль орчин, нийгмийн талаар баримтлах бодлогод зааснаар төсөл хэрэгжих газрын байгаль орчин, нийгмийн төлөв байдалд төсөл хэрэгжсэнээр гарч болох аливаа үр дагаврыг илрүүлж, авах арга хэмжээг урьдчилан боловсруулж олон нийтэд мэдээлдэг.

Энэ бодлогын хүрээнд Богд хан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт  нийгэм байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгалийн нөөц ашиглалтыг хязгаарлах журам боловсруулж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олон нийтэд хүргэж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж