
Энд нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг “Алтай Кашмир” ХХК нь зөвхөн Монголдоо төдийгүй гадаадын олон улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог ба тус компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд тодорхой нэр хүнд, байр суурь эзэлдэг. Үүний нэг жишээ нь л гэхэд дэлхийд нэртэй ноос ноолууран салбарын компаниудын лавлах ном болох “Вул Рекорд”–д Монголын ижил төрлийн бизнес эрхэлдэг компаниудаас анх удаа бичигдсэн байдаг. Олон улсын чанарын ISO 9001:2000 тогтолцоог нэвтрүүлсэн. Гоёл 2010 наадмын шилдэг загвартай компани гээд олон давуу талуудыг дурьдаж болох юм. Тиймдээ ч таны дагуулж ирсэн аль ч орны жуулчинд манай бүтээгдэхүүн таалагдах нь лавтай ба үнийн хувьд ч боломжийн гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз. Урин цаг ирж, жуулчид манай орныг олноороо зорих энэ үед эрхэм хүндэт хөтөч, орчуулагч, жолооч нарт хамтдаа харилцан ашигтай ажиллах саналыг “Алтай Кашмир” ХХК-ийн зүгээс тавьж буй нь энэ.
Дэлгүүрийн хаяг:
1.Чингис Зочид буудлын хойно байрлах Cashmere Mall нэрийн дэлгүүр
2.Хан-Уул дүүрэг 3-р хороо Автобус-1 баазын баруун тал Үйлдвэрийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүр
Утас:77333333, 9191 5827, 9191 8647