Бээжингийн гудамжны баруун хэсгийг өнөөдөр хаана

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Бээжингийн гудамжны баруун хэсгийг өнөөдөр хаана

Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, 2014 оны 6 дугаар сарын 13-ны оройн 23:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх юм. Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж байна. 2 урсгалдаа тус бүр 2 эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт 6 эгнээтэй болгож хүлээлгэн өгөхөөр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж