
Үгүй. Бүх эрчүүд адилхан. Алдартнууд, улс төрчид, тэр бүү хэл танай хөрш ч эхнэрээ хуурч л байдаг. Билл Клинтон, Тайгер Вүүд, Коби Брайнт гээд та сонссон байх. Гэвч тэдний түүх адилхан. Нөхөр нь эхнэрээ хуурч байгаад баригдана. Эхнэр нь маш их гомдох боловч эцэстээ тэвчиж үлддэг.
Ийм нууц амрагын асуудалд орооцолдсон хосуудын 75 хувь нь гэр бүлээ хэвээр авч үлддэг байна. Та гайхаж байна уу? Тэд яагаад өөрөөсөө урвасан хүнийг хаалгаараа өшиглөөд гаргадаггүй юм бэ?
Lifescript эмэгтэйчүүдтэй ярилцаж яагаад нөхөртэйгөө үлдэх зам дээр үлдсэнийг олж мэдсэн юм. Тэд ингэж ярьсан байна.
1. Эмэгтэй хүн ганцаараа үлдэхийг хүсэдггүй
Эр нөхөр нь илүү хөөрхөн, залуухан бүсгүйтэй болсон ч эхнэрийн өөртөө итгэх итгэлийг эвдэж чаддаггүй.
Алдах вий гэсэн айдас гэр бүлээ салгахгүй авч үлдэхэд хангалттай. “Ганцаараа үлдэх вий гэсэн айдас хүнийг сэтгэл зүйн аймшигтай нөхцөл байдалд оруудаг” гэж Ганцаардлын эзэн болон амьдрал” номын зохиолч сэтгэл зүйн зөвлөгч Лорен Маклер ярьж байна. Эмэгтэй хүн ганцаардлаас илүү айдаг. Энэ бодол өөрийг нь хайрлаж халамжлах эр хүнийг хүсэх хэрэгцээнээс бий болдог аж.
2. Эмэгтэй хүнд эр хүний тус дэм зайлшгүй хэрэгтэй
Эмэгтэй нөхрөөсөө салсны дараа нэг хэсэгтээ санхүүгийн хямралд ордог байна. Энэ нь гэнэтийн айдас бөгөөд судалгаанаас харахад нөхрөөсөө салсан эхнэрүүдийн орлого 25 хувиар буурдаг тогтоогдсон юм. Тэдний зарим нь эрүүл мэндийн даатгал болон орон гэргүй хоцордог аж.
3. Түүний нөхөр нь төгс хүн биш
“Зарим эмэгтэйн хувьд нөхрийнх нь хууралт гэр бүлээ салгах шалтгаан болдоггүй” гэж гэр бүлийн сексийн харилцааны зөвлөгч Брэнфорд Конн ярьж байна.
Хүмүүс хамтдаа амьдарч, өтөлж хөгшрөх тусмаа бие биенээ төгс биш гэдэгтээ эвлэрдэг юм. Тэд хайрлаж дурлаж байсан хүндээ тэгтлээ татагдахаа больдог.
· C4. Мэргэжлийн нэр хүнд нь нөхөртэй нь салшгүй холбоотой бол·
Өндөр боловсролтой маш олон эмэгтэй өөрсдийн өсч дэвжих боломжыг нөхрийнхөө дараа хоёрдугаарт тавьдаг. Хэрэв та хотын даргатай гэрлэсэн бол хотын даргын эхнэр байж таараа. Ийм тохиолдолд эмэгтэй хүн нөхрөөсөө салвал мэргэжлийн салбарт нөр төрөө алдаж болно.
5. Найз нөхдөө алдах
Нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд нийгэмд өөрийн хүрээллээ алдах магадлал өндөр байдаг. Тухайлбал гэр бүлтэй найз нөхдийнхөө дунд нэр нүүргүй болдог аж. Ихэнх тохиолдолд тэднийг гэр бүлээс гадуур харилцаа хайж байдаг гэдэгт бусад хосууд итгэдэг байна.
6. Гэр бүлийнхэн нь түүний эсрэг болох
Натали гэрлээд удаагүй жирэмсэн байхдаа нөхрөө өөр гурван эмэгтэйтэй нууц амрагын холбоотойг санамсаргүй олж мэджээ. Гэр бүлээ цуцлуулах түүний шийдвэр католик уламжлалтай гэр бүлийнхэнтэй нь зөрчилдсөн юм. Тэд гэр бүлээ бат бөх байлгах нь эмэгтэй хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Үнэ төлөөс нь юу ч байлаа тэвчих ёстой гэж үзжээ. Таван жилийн турш түүний хуучин нөхөр, аав ээж болон хадмуудын ятгалгаар эцэст нь тэрээр салахгүй байхаар шийдсэн. Тэр хэлэхдээ “ Би гурван хүүхдээ бодоод аавд нь нэг удаа боломж олгохоор шийдсэн” гэжээ.
Гэвч гэр бүлийнхнийх нь ятгалга ч эцэстээ тус болсонгүй. Нэг удаа нөхөр нь пейжерээ гэртээ мартаад явахад танихгүй дугаар гарч иржээ. Натали дахиад биш байлгүй дээ гэж бодсон ч тэр анхны шийдвэр нь зөв байсныг тэр удахгүй ойлгосон юм. Тэр өөрийгөө хуурах боломж нөхөртөө дахин олгосондоо өөрийгөө зүхэж, үзэн ядаж, хүүхдүүдийнхээ хувь заяаг балласан юм.
· 77. Эмэгтэй хүн эр нөхрөө сэтгэлээрээ дэмждэг.
· SЭмэгтэйчүүдэд эр нөхөр нь гэр бүлийнх нь салшгүй нэг хэсэг байдаг. Эхнэр нь нөхрийнхөө оруулсан хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг хариуцлага гэр бүлд нь ямар чухал болохыг ойлгодог. Тиймээс эр нөхрөө араар тавьснаас болж салж сарнихдаа тулахдаа нөхцөл байдлыг бүхэлд нь харж ойлгох гэж өөртэйгөө маш их зөрчилддөг.
Бэлтгэсэн Н.Энх