Гуравхан өдрийн дотор 1,7 сая iPhone4 борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Гуравхан өдрийн дотор 1,7 сая iPhone4 борлуулжээ

Apple өөрийн шинэ загварын iPhone гүйлгээнд гаргаж, борлуулалт хийсэн эхний гуравхан өдөрт 1,7 саяыг борлуулжээ.

Энэ компани 2008 онд iPhone 3GS загварыг гүйлгээнд гаргах үеэр ийм хугацаанд нэг сая утас борлуулж байжээ.

iPhone-ий энэхүү сүүлчийн загвар нь видео дүрс бүхий дуудлага хийх боломжтой ба мөн нэгэн зэрэг олон төрлийн үйлдэл хийж болдог ажээ. Энэ утасны зай удаан хугацаанд цэнэгээ хадгалах чадвартай.

Өнгөрөгч пүрэв гаригаас АНУ, Европын орнууд, Японд худалдаалж эхэлжээ.
Эх сурвалж: ABC/ Tecnologia

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж