УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар АНУ-д сурч байгаа билээ. Тэгвэл тэрээр автомашины осолд орсон талаар мэдээлэл ирлээ. Тодруулбал, тэрээр зам хөндлөн гарч яваад машинд дайруулсан гэж эх сурвалж хэлсэн юм. Одоогоор биеийн байдал сайнгүй байгаа гэнэ.
Чухам хэзээ ийм осолд осрон нь тодорхойгүй байгаа ч биеийн байдал нь сайнгүй байгааг эх сурвалж дуулгалаа. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл ирээгүй учраас тайлбар өгөх хүн олдсонгүй.
Ш.ОЧ