АНУ-ын автомашины компаниудаас “Ford Motor Co” компани анх 1956 онд хувьцаа гаргаж байжээ. Энэ оны тавдугаар сараас хойш Европын зээлийн хямралтай холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 35 компани IPO гаргах гэж байснаа хойшлуулах буюу цуцлаад байсан юм. “Tesla” компанийн хувьцаа “Nasdaq” хөрөнгийн бирж дээр “TSLA” гэсэн кодтойгоор худалдаалагдах болно. Тус компанийг хувьцаа гаргахад нь Нью-Йорк хотод байрладаг “Goldman Sachs Group Inc”, “Morgan Stanley”, “JPMorgan Chase & Co” болон Германы Франкфурт хотод байдаг “Deutsch Bank AG” банкууд хамтарч ажилласан байна.
Цахилгаан автомашины технологийг АНУ-ын бодлого боловсруулагчид болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэмжиж байгаа юм. 2015 он гэхэд АНУ-ын замууд дээрх цахилгаан автомашины тоог нэг саяд хүргэнэ гэсэн зорилтыг Обама дэвшүүлээд байгаа бөгөөд АНУ-ын Эрчим хүчний департамент “Tesla” компанид 465 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Т.Бадрах