Фанатуудын дунд уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Фанатуудын дунд уралдаан зарлажээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компаниас "Хөлбөмбөгийн ДАШТ"-д зориулан хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дунд тааврын уралдааныг өнөөдрөөс эхлэн зарлажээ. Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс тус компанийн цахим хуудсан дахь зааврын дагуу уралдаанд оролцох юм байна. 

Уралдаанд хөлбөмбөг сонирхогч   бүхэн оролцох боломжтой бөгөөд  хамгийн их оноо цуглуулж чадсан азтангууд “МИАТ” ХК-ийн нислэгээр үнэгүй аялах эрхийн бичиг болон агаарын хөлгийн модел хожих гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж