Машины завсар хавчуулагдан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Машины завсар хавчуулагдан амиа алджээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Нарантуул” захын хашаанд хоёр машины дунд хүн хавчуулагдаж амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр 18 цагийн үед болсон ба  53 настай А гэх эмэгтэй  “Hyundai Grace” 08-85 УБА,  “Hyundai Grace” 17-50 УБГ улсын дугаартай автомашинуудын завсраар гарах гэж байгаад гэнэт машин хөдлөхөд хавчуулагдан амиа алджээ. Талийгаачийн цогцсыг Шүүх эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж