Говь-Алтай, Завхан аймгийн 500 өрхөд тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Говь-Алтай, Завхан аймгийн 500 өрхөд тусламж үзүүлнэ

Улсын Онцгой Комиссоос гаргасан малчдад туслах уриалгыг дэмжиж, МУЗН-ээс өөрийн сүлжээ, гишүүд дэмжигчид, сайн дурынхныхаа хүч, бололцоог ашиглан “хариу нэхээгүй тус” хандивын хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд МУЗН-ийн Гамшгийн шуурхай штабын судалгаа, ОБЕГ-аас гаргасан мэдээ зэргийг үндэслэн Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын зудтай сумдын огт малгүй болсон нийт 1200 малчин өрхөд тусламжийн гараа сунгахаар болжээ. Эхний ээжийн тусламжаа Говь-Алтай, Завхан аймгийн 500 өрхөд тусламж үзүүлэх тусламжийн цуваа маргааш дээрх аймгуудыг зорих аж.  Нэг айлд 300 мянган төгрөгийн хоол хүнс болон дулаан хувцас өгөх юм байна. Дараагийн цуваа  ирэх баасан гаригт Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгуудыг зорино гэж МУЗН-ийн “Гамшгийн бэлэн байдал тусламжийн хөтөлбөрийн удирдагч Э.Болд-Эрдэнэ мэдээллээ.

Б.Анхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж