Монгол Улсын аварга, Галшар сумын ууган мастер Жүрмэдийн Дугар агсны нэрэмжит "Зүүн бүсийн аварга шалгаруулах" шатрын тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод боллоо.
Тэмцээнийг ССАЖГазар, Монголын шатрын холбооны Хэнтий аймгийн зөвлөл, Галшар сумын ИТХ, ЗДТГ болон Хэнтий аймгийн ХААН банк, Ж.Дугар агсны үр хүүхдүүд ивээн тэтгэн явууллаа. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгууд болон Багануур, Налайх дүүргүүдийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 240 гаруй шатарчид оролцжээ.
Багийн дүнгээр Ц.Батболд дасгалжуулагчтай Багануур дүүргийн баг тамирчид 59,5 оноогоор түрүүлсэн бол Ж.Энхбаатар дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг 58 оноогоор, Лхагважав дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг 56,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Зүүн бүсийн шатарчид ирэх наймдугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга суманд багийн бооцоот тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Дашрамд дуулгахад, ирэх жилийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүрэгт зохион байгуулахаар болжээ.
Ч.БОЛ