Ш.Түвдэндоржийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндоржийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт зарлагдсан 14.56  цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “АН дотор сайд хийх боломжтой олон хүн байгаа. 2014 онд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэсэн судалгаагаар 78 хувь нь дэмжихгүй гэж хариулсан” эсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “УИХ дээр бид байгаа Үндсэн хууль болоод өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л ярина. Өнөөдөр УИХ социологийн судалгааг ярихгүй. Энэ судалгаан дээр үндэслэн хуулиа өөрчлөе гэвэл болно. Дэлхий дээр ч гэсэн ийм практик олон бий.  Өнгөрсөн Засгийн газарт гэхэд хоёр сайд нь гаднаас байсан бусад нь хавсран гүйцэтгэж байсан. Үүнийгээ өөрчлөе гэвэл 2016 оноос хэрэгжүүлэе гэдгийг шийдээд явж болно” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж