УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХАА-н дараагийн сайдын асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл түүнийг дэмжихгүй гэдгээ өмнөх сайд Х.Баттулга хэвлэл өгсөн ярилцлагадаа дурьджээ. ҮХАА-н сайд Х.Баттулга сайдаасаа огцрохдоо “давхар дээл”-тэй сайд, УИХ-ын гишүүн байж болохгүй гэж сайдаасаа чөлөөлөгдсөн. Гэвч дараагийн сайд нь УИХ дотроос томилогдогдохыг дэмжихгүй гэдгээ хэлжээ.
Х.Баттулга “Би Түвдэндоржийг сайдад дэмжихгүй. Яагаад гэвэл нэгд тэр МоАХ-ныхонтойгоо зөвлөлдөөгүй. Хоёрт, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Гуравт, Түвдэндорждоо ч биш, би өөрөө давхар дээлийг эсэргүүцэж кноп дарчихаад, өргөдлөө өгч засгаас гарчихаад өрөөлийг давхар дээлтэй байхыг дэмжих нь зарчимд таарахгүй” гэсэн байна. ҮХАА-н дараагийн сайдад Ш.Түвдэндоржийг томилох эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Ш.ОЧ